Карл Ландстейнер
Wikipedia-с
Карл Ландстейнер(Karl Landsteiner、 1868 он 6 сарын 14 - 1943 он 6 сарын 26)нь Австрийн биологич。
Тэрээр Вин хотод Хуульч, Нийтлэлч Леополд Ландстейнер(Leopold Lansteriner)-н хүү болон мэндлэсэн. Эцэг нь 6 настай байхад нь нас барж эх Фани Хэсс(Fanny Hess)-н өсгөсөн байна. 1891 онд Винийн Их сургуульд Анагаах ухааны мэргэжилээр төгсөж, Эмил Фишерийн удирдлагын дор эрдэмийн ажлаа эхэлсэн байна.
1908 онд Винийн Их сургуульд Фаталогийн (Pathology) доктор болсон. 1916 онд Хэлэн Властотой гэрлэж 1 хүүтэй болсон. Дэлхийн 1-р дайны улмаас Голланд руу шилжсэн байна. 1922 онд Нью-Йоркын Рогфелларын судалгааны газарт орж 1939 онд тэтгэвэрт гарсанч амьдралынхаа эцсийн мөч хүртэл судалгаандаа үнэнчээр зүтгэж байжээ. Тэнд байх хугацаандаа Америкийн иргэншил олж авсан.Зүрхний шигдээсээр туршлагынхаа өрөөндөө насан эцэслэсэн байна.
Тэрээр 1909 онд одоогийн цусны бүлэг дэх ангилалыг системийг анхлан нээж, 1930 онд Биологийн салбарт Нобелийн шагнал хүртсэн. А.С.Вэйнэрийн хамтаар 1940 онд [Rh фактор]]ыг тодорхойлсон.